/ / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНААС СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНААС СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Цагдаагийн албаны тухай хуульд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Монгол Улсын бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт, зөвлөгөөнийг 2017 оноос эхлэн тогтмол зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн сургалт, дадлагын ажлыг 6 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай сумд зохион байгуулж байна. Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Завхан аймгийн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын алба хамтран оролцож байна.


Сургалтаар шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангахад шүүхийн тамгын газар, цагдаагийн байгууллагаас хуульд заасан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, шүүгч хараат бус, аюулгүй байдлаа хангахад анхаарах асуудлын талаар танхимын сургалтууд болон шүүхийн байрны орчинд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед, шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүний амь нас эрүүл мэндэд халдсан тохиолдолд, шүүхийн байранд онцгой нөхцөл байдал үүссэн үед цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагууд хамтран ажиллах дадлага, үзүүлэх сургалтын чиглэлээр сургагч багш нар сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юмаа.

 
Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна