/ / ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБА ХААГЧДАД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУГ ГАРДУУЛЛАА

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБА ХААГЧДАД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУГ ГАРДУУЛЛАА

Цагдаагийн байгууллагаас UNMISS буюу НҮБ-ын Өмнөд Судан Улс дахь Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, үдэж өгөх  ажиллагаа өнөөдөр /2018.05.24/ боллоо.

Өмнөд Судан Улс дахь Энхийг сахиулах ажиллагаанд хоёр дахь ээлжээр ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Даваажав, НЦГ-ын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Дарьсүрэн, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Д.Батбилэг нар ажиллагааны газар орныг зорих гэж байна. Тэд цагдаагийн алба хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх буюу нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах зэрэг чиглэлээр тухайн улсын болон үүрэг гүйцэтгэж буй бусад орны цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллах юм.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал алба хаагчдыг эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, сахилга ёс зүйг чанд сахин, энхийн манаанд мэргэжлийн ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсээд, Монгол Улсын төрийн далбаа, Цагдаагийн ерөнхий газрын тугийг гардуулан өглөө.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна