/ / “БУУДЛАГА”-ЫН ТЭМЦЭЭНД ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙНХАН АВАРГАЛЛАА

“БУУДЛАГА”-ЫН ТЭМЦЭЭНД ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙНХАН АВАРГАЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2018 оны “Буудлага”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 25 жилийн ойн нэрэмжит болгон ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран Нарстай дахь хээрийн сургалтын хэсэгт зохион явууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн 40 байгууллагын 160 гаруй алба хаагч “АК”, “ПМ” /CZ-75/ гэсэн 2 төрлөөр өрсөлдсөн. Тэмцээний дүнг танилцуулъя.

Эрэгтэйчүүдийн “АК” дасгалд:

Нэгдүгээр байранд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хэв журмын цагдаа,  ахлах ахлагч Ч.Хатанбаатар 41 оноогоор,

Хоёрдугаар байранд,  Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахмад М.Ганзул 40 оноогоор,

Гуравдугаар байранд Мөрдөн байцаах албаны цагдаагийн хошууч, Н.Дарханбаяр-38 оноогоор,

Эмэгтэйчүүдийн “АК” дасгалд:

Нэгдүгээр байранд: ЦЕГ-ын Автобаазын нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Г.Сарантуяа-38 оноогоор,

Хоёрдугаар байранд: Хамгаалалтын газрын хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Т.Буянхишиг-34 оноогоор,

Гуравдугаар байранд:  ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Болормаа-25 оноогоор,

Эрэгтэйчүүдийн “ПМ” дасгалд:

Нэгдүгээр байранд:Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Амарболд 4.8 секундээр,

Хоёрдугаар байранд: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Батболд  4.3секундээр,

Гуравдугаар байранд: НХЖХ, ОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох 4.2 секундээр,

Эмэгтэйчүүдийн “ПМ” дасгалд:

Нэгдүгээр байранд:Дотоодын цэргийн 05 дугаар ангийн нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Туул 2.62 секундээр,

Хоёрдугаар байранд:Мэдээлэл технологи, холбооны төвийн ахлах инженер, цагдаагийн ахмад Ц.Уугансувд 2.3 секундээр,

Гуравдугаар байранд:ЦЕГ-ын Автобаазын нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Д.Одгэрэл 2.3 секундээр  тус тус шалгарсан.

ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 25 жилийн ойн нэрэмжит шагнал “Талархал”, цомоор буудлагын тэмцээнд олон жил тогтвортой амжилт гарган оролцож байгаа Хэрэг бүртгэх албаны ДШҮХШХ-ийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Ц.Очгэрэл, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Төмөрсүх нарыг шагнасан.

Байгууллагын дүнгээр:

Нэгдүгээр байранд:  Дотоодын цэргийн 05 дугаар анги 212.6 оноогоор,

Хоёрдугаар байранд: Хамгаалалтын газар-206.5 оноогоор,

Гуравдугаар байранд:  Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар 184.2 оноогоор тус тус байр эзэлж цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулав.

Мөн энэ үеэр ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэнг  буудлагын спортын “Спортын мастер” цол, тэмдэгээр шагнасан юм.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна