/ Шилэн данс / Хөрөнгө оруулалт,Тендер худалдан авалт / ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

Цагдаагийн алба хаагчдын  2018  оны хэрэгцээнд гэрэл ойлгогчтой зуны хантааз 7000 ширхэгийг бэлтгэх болсонтой холбогдуулан загвар, үнийн санал, нийлүүлэх хугацааг энэ оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны  608 дугаар өрөөнд ирүүлэхийг урьж байна.  

Барааны техникийн тодорхойлолтыг хавсаргав.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Бүтээгдэхүүний нэр: Гэрэл ойлгогчтой зуны хантааз

 

 

Агуулга

 

Дэлгэрэнгүй тодорхойлолт

 

1

 

Барааны зориулалт

Цагдаагийн ахлах, дунд  офицер, ахлагч нэг бүрт өдөр тутам  өмсөх зориулалтаар нормоор олгоно.

 

2

 

Мөрдөх чанар, стандартын шаардлага

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар  тогтоолоор батлагдсан 2-27 дугаар загвар, техникийн тодорхойлолт, технологи ажиллагааны шаардлагыг хангасан байна.

 

3

 

Бүтэц: Шинж чанар

Цацруулагчтай зуны хантаазыг  шар ногоон өнгөтэй, 100% химийн ширхэгтийн холиотой, 100-120 г/м2-аас багагүй жинтэй, будгийн тогтвор угаалт, үрэлт, хими цэвэрлэгээ, гэрэл, хөлс, савангийн үйлчлэлд  4-5 баллаас багагүй торон материалаар мөнгөлөг цагаан өнгөтэй хуванцар цацруулагч туузыг хадаж хийх бөгөөд эдгээр нь  материалын физик, механик шинж чанар, эдэлгээний  шаардлагад бүрэн нийцсэн байна.

 

/Үндсэн материалын бүтэц, шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлсон  итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг ирүүлнэ./

4

Эрүүл ахуй, аюулгүйн байдал

Хүний биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх шаардлагатай.

5

Хэрэгцээтэй тоо, ширхэг

7000 ширхэг

6

Нийлүүлэх хугацаа

2018 оны 07 дугаар сарын 01

7

Үйлдвэрлэх технологи ажиллагаа

 Цацруулагчтай зуны хантаазны ар, энгэр нь битүү майкан  хэлбэртэй байх бөгөөд захны ухаар, ташаа, хормойн задгай ирмэгүүдийг өнгө дагуу материалаар 1,0 см-ийн өргөнтэйгөөр зориулалтын машинаар цэвэр үзэмжтэй эмжиж оёсон байна.  

Зуны хантаазны ар, энгэрийн хөндлөн чигт 2 эгнээ, мөрний хэсэгт босоо чигт 1 эгнээ цацруулагч туузыг  өнгө дагуу утсаар дарж оёсон байна.

Зуны хантаазны энгэрийн  бүсэлхийн хэсэгт байрлах хөндлөн  цацруулагч туузны 2 талд зангуу /эм/- г,  арын бүсэлхийн хэсгийн цацруулагчтай туузанд өмсгөл хэмжээг тохируулах зориулалт бүхий бүслүүрийг байрлуулж эмжээрийн оёдолд оруулан оёсон байна.

Зуны хантаазны бүслүүр нь 20-23 см-ийн урттай байх бөгөөд түүний  гадна талд цацруулагч туузыг уртын хэмжээгээр, дотор талын  үзүүрийн хэсэгт зангуу /эр/-г  8,0 см-ийн урттайгаар хадаж задгай ирмэгүүдийг эмжиж бэлтгэсэн байна.

Зуны хантаазны  ар, энгэрийн голд 8 см х  25 см хэмжээтэй цацруулагчтай туузанд “POLICE” бичиглэлийг хөх өнгөөр 5,3 см х 22 см-ийн урттайгаар бичиж голлуулан хадсан байна. 

Зуны хантаазанд хадагдах цацруулагч тууз, зангуун товч нь 5,0 см-ийн өргөнтэй байна. 

 

8

Баглаа боодол, барааны нэр, шошго

Бэлэн бүтээгдэхүүнд хэрэглээний заавар, размер, үйлдвэрлэгчийн тодотголтой шошгыг зүүж, размераар нь төрөлжүүлэн  нэг бүрчлэн уутлаж, 100 хосоор нь  цаасан хайрцагт савлаж, давхар ярликжуулсан байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна