/ / УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УРИАЛГА ГАРГАЛАА

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УРИАЛГА ГАРГАЛАА

Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны ажлын үүрэг, чиглэл, Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоотой хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр их, дээд сургууль ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн 2017-2018 оны эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас:

- Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын баримт бичиг гардуулах, суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах “Эрдмийн баяр”-ын өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх; 
-“Эрдмийн баяр”-ын өдөрлөгийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх;
- Оюутан, сурагчдаас аливаа төлбөр, хураамж, хандив авах, оюутан, сурагч, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татахгүй байх; 
- Оюутан, сурагчдыг хамруулан амралт, зугаалгын арга хэмжээг зохион байгуулахгүй байх уриалга гаргалаа.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна