/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ХҮНДЭТ ЖУУХ”-ААР ИРГЭНИЙГ ШАГНАЛАА

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ХҮНДЭТ ЖУУХ”-ААР ИРГЭНИЙГ ШАГНАЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/292 тоот тушаалаар иргэн Д.Чимэддамбыг “Хүндэт жуух”-аар шагнасныг Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох өнөөдөр гардууллаа. 

Өнгөрсөн сард залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг сааруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор эрчимжүүлсэн, нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран мэдээлэл, нөлөөллийн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан.

Арга хэмжээний хугацаанд олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан 4 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илрүүлэн шалгаж, энэ төрлийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоосон юм.    

Арга хэмжээний хүрээнд идэвхи зүтгэл гарган үр дүнтэй сайн ажилласан иргэн Д.Чимэддамбыг цагдаагийн байгууллагаас шагнаж урамшууллаа. Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 2016 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 7.9 хувь, 2017 онд 9.2 хувь, энэ оны эхний улиралын байдлаар 12.7 хувийг эзэлж, энэ гэмт хэрэгт 35.000 иргэн 56,5 тэрбум төгрөгөөр өртөж хохирсон байна.  

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна