/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ "ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС" ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ "ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС" ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өвөрхангай аймагт "ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС" хуулийн байгууллагуудын нэгдсэн нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулав.
Энэ үеэр "Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай", "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийн нээлт болж, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, сурталчлав.


Энэхүү хөтөлбөрүүдийн зорилгоос дурьдахад төрийн алба хаагч, иргэд, олон нийтэд архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, сургалт мэдээллийг идэвхижүүлэх замаар иргэдийн согтууруулах ундааны хэрэглээг бууруулах
Мөн архидан согтуурсанаас хүн амын эрүүл мэнд нийгэмд учруулах сөрөг үр дагаврыг багасгах, орчинг бүрдүүлэхэд чиглэж байна.


Өдөрлөгт оролцсон байгууллагууд эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд шууд үзүүлэх боломжтой үйлчилгээг үзүүлж, хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, иргэдийн асуултанд хариулт өгч ажиллав.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

Олон нийттэй харилцах алба

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна