/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ЧИНГИС ХААН" НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД “ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

"ЧИНГИС ХААН" НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД “ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. Энэхүү өдөрлөгт тус нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулж буй Цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Хилийн 0218-р анги, Гадаадын иргэн харьяатын газар, МИАТ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн найман байгууллага оролцож, үйл ажиллагааг сурталчилан, иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ажилласан юм.

Энэ үеэр Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид алба хаагчдын урам зоригийг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөгөө толилуулсан нь онцлог байлаа.

Эл өдөрлөгийг Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийнхэн төдийгүй Чингис хаан олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын алба хаагчид, иргэдэд зориулж зохион байгуулсан юм. “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгөөр уламжлал ёсоор тус хэлтсийн шилдэг алба хаагч цагдаагийн дэд ахлагч н.Болдыг алдаршуулж, хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэх ахлагч н.Бадрахад хүндэтгэл үзүүлж талархал илэрхийллээ.

Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар “Нээлттэй хаалганы өдөрлөг” өргөн хүрээнд болж байна. Статистик тоо баримтаас харахад, Чингис хааны Олон улсын нисэх онгоцны буудалд сүүлийн 3 жилийн байдлаар халаасны хулгай гараагүй. Манай цагдаагийн хэлтсийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. ЦЕГ-аас бидний үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хар тамхитай тэмцэх шинэ аппарат хүлээлгэн өглөө. Энэ нь хилийн цэрэг, гаалийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд маш том ололт болж байна” хэмээн ярьсан юм.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна