/ Шилэн данс / Хөрөнгө оруулалт,Тендер худалдан авалт / ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА            

Цагдаагийн ерөнхий газар нь эрх бүхий оролцогчдоос “Цагдаагийн  алба хаагчдын 2018 оны хэрэгцээт дүрэмт хувцас, ялгах тэмдэг”-ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал авах баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Төрийн сан банкны   100900012038 тоот дансанд 50,000 төгрөг тушааж худалдан авч болно.

Үнийн санал авах баримт бичигт барааны  нэр төрлийн жагсаалт, холбогдох бусад материалыг хавсаргасан бөгөөд оролцохоор сонирхож буй барааны техникийн тодорхойлолтыг сонголтын дагуу өгнө.

Үнийн саналыг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны  608 дугаар өрөөнд    ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй эрх бүхий оролцогчдыг байлцуулан  2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өдрийн  11 цаг 00 минутад Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны  608 дугаар өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд санал ирүүлэх эрхтэй.

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд холбогдох баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж, ахуйн алба

Өрөөний дугаар: № 608 дугаар өрөө

Утасны дугаар : 70191057

Цахим хуудас: police.gov.mn

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна