/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлагаар Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний хоёрдугаар чуулган энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү чуулганаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явц, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал талаар хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилготой юм.

Үндэсний чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Боловсрол, соёлын газрын дарга, цагдаагийн алба хаагчид зэрэг 200 гаруй төрийн албан хаагч оролцож байна.  

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна