/ Мэдээ мэдээлэл / Сэрэмжлүүлэг / ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗОЧИД БУУДАЛД МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗОЧИД БУУДАЛД МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗОЧИД БУУДАЛД МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлэн, эд мөрийн баримтуудыг хураан авч шалгаж байгаа юм.

Хар тамхи, мансууруулах холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг байгуулан ажиллаж буй билээ. Тус газарт 2018 оны гуравдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна