/ / МӨРДӨН БАЙЦААХ АЛБА, НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МӨРДӨН БАЙЦААХ АЛБА, НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөрдөн байцаах алба, Нийслэлийн прокурорын газрын хамтарсан “Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, Прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдааг хангах нь” сэдэвт зөвлөгөөнийг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлстийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн дарга, хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан нар болон дүүргүүд дэх прокурорын газрын ерөнхий прокурор, орлогч прокурор, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн хэлтэс, тасгийн дарга, алба хаагчдын дунд зохион байгууллаа.


Зөвлөгөөний үеэр хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгамдаж буй асуудал, Прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдааг хангах нь сэдвээр цагдаагийн хурандаа С.Амартүвшин, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир нар оролцогчдод мэдээлэл хийж, санал солилцлоо. Оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх 8 заалт бүхий зөвлөмжийг баталлаа

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна