/ Мэдээ мэдээлэл / Сэрэмжлүүлэг / “МИНИЙ ХҮҮ, ОХИН ТАНИХГҮЙ ХҮНД ГАР УТСАА БҮҮ ӨГ, АЮУЛТАЙ”

“МИНИЙ ХҮҮ, ОХИН ТАНИХГҮЙ ХҮНД ГАР УТСАА БҮҮ ӨГ, АЮУЛТАЙ”



“Ахын дүү, утсаар чинь ярьчихаад өгье” гэдэг үгэнд хууртан утсаа залилуулсан хоёр тохиолдол өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг харьяалах хэлтсүүдэд шалгалтын ажиллагааг хийж байна.

Өнгөрөгч амралтын өдөр гарсан яг ийм хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах байрны лифтэнд дээрх үгийг хэлээд 8 настай охины гар утсыг залилсан, мөн дүүргийн дөрөвдүгээр хороонд сургуулийн гадаа 10 настай хүүгийн гар утсыг нөгөө л аргаар залилан авч явсан хэрэг гарчээ.

Залилах гэмт хэргийн хохирогч болсон хоёр хүүхэд зэх зээлийн үнээр тооцоход үнэтэй гар утаснууд барьж явжээ. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, халамж хийгээд үр хүүхдэдээ ямар үнэтэй эд зүйл хэрэглүүлэх, тэднийг хамгаалахын тулд хэрхэн юу гэж хэлж, захих нь хүртэл чухал юм. Та хүүхдэдээ “Миний хүү, охин үл таних хүнд гар утсаа бүү өгөөрэй, чамд аюултай” гэдгийг ойлгуулаарай.

Хүүхдээ хамгаалъя.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна