/ Бидний тухай / Газар нэгж / Бүртгэл хяналтын төв / Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр

Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/62 дугаар тушаал “Тусгай дуут болон гэрэл дохиотавьж хэрэглэх журам”-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүссэн 978 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан 692 байгууллага, албан тушаалтны 1569 тээврийн хэрэгсэлд 3 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зөвшөөрөл (Улаан 521, Хөх 86, Хөх-Улаан 97, Ногоон 204, Шар 661) олгож, дээрх журмаар эрх олгоогүй 286 байгууллага, албан тушаалтны хүсэлтэд татгалзсан хариу өгөв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалтгалт явуулах ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гудамж замын хяналт шалгалтаар зөрчилтэй 92 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 64 жолоодох эрхийн үнэмлэх, 23 тусгай гэрэл дохио хураан авч, 22 иргэнийг 1,025,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа зарим гэрэл дохио нь түүний гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэлтэй адил өнгөтэй байх тул эдгээрийг “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио” MNS4979:2016 стандартыг өнгө, байрлал, анивчих давтамж, гэрэлтэх хугацаагаа хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газарт албан бичгээр хүсэлт гарган ажилласан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/62 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д өөрчлөлт оруулах  санал боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын даргад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23/1311, Цагдаагийн ерөнхий газрын даргын нэр дээр Хууль зүй, дотоод хэгийн сайдад 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/528  тоотоор тус тус хүргүүлэн танилцуулсны дагуу тус яамнаас ажлын хэсэг зохион байгуулагдан журмын төсөл боловсруулснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/292 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталсан.

Журмын төсөл шинэчлэн батлагдахтай холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оныг дуустал хугацаанд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл олгох ажлыг түр зогсоогоод байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна