/ Бидний тухай / Газар нэгж / Бүртгэл хяналтын төв / МЭРГЭЖИЛ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

МЭРГЭЖИЛ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Жолоочийн бүртгэлийн нэгдсэн сан нь өөр дээрээ иргэний бүртгэлийн сан, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /ASAP/ сан, цахим архивын санг нэгтгэсэн 1 сая 200 мянган иргэний мэдээллийг хадгалан өдөр тутам баяжилт хийгдэн ажиллаж байгаа бөгөөд 2017 онд улсын хэмжээнд авто жолооны сургууль, курсуудын төгсөлтийн материал хүлээн авч шинээр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн 57798, ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн 2183, А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн 4783, ангилал ахиулах буюу С ангиллын 11811, Д ангиллын 8462, Е ангиллын 8370, М ангиллын 2664 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан /TPS/-д баяжууллаа.

Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил хяналтын тасаг нь өдөрт дунджаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, сэргээх, жолоочийн талаар лавлагаа олгох чиглэлээр үйлчилгээний танхимаар 600-800 иргэнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2017 онд үйлчилгээний танхимаар 143221, Дүнжингарав, Драгон худалдааны төв дэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр 36481, нийт 179702 иргэнд үйлчилж шинээр үнэмлэх авах, ангилал ахиулсан үнэмлэх авах, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үнэмлэх нөхөн авах, хуучин загварын үнэмлэх, гадаад орны жолооны үнэмлэх солиулах хүсэлт гаргасан 162133 хүнд үндэсний жолооны үнэмлэх, 561 жолоочид олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг тус тус хэвлэн олгоод байна.

Улсын хэмжээнд жолоодох эрх хасагдсан 26836 жолоочийн мэдээллийг TPS санд бүртгэж, эрх сэргээх шалгалтад тэнцсэн 22833 жолоочийн эрхийг сэргээж, зөрчлийн улмаас 951 жолоочийн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Тус төвийн Мэргэжил хяналтын тасгийн 1 мэргэжилтэн улсын хэмжээнд 60 орчим жолооны курсын үйл ажиллагаанд хяналт тавин 15-20 орчим мянган иргэдээс жолоочийн мэргэшсэн шалгалт авч байгаа нь өнөөгийн нөхцөлд 3 албан хаагчийн ажлыг, нэг бүртгэгч 30 орчим мянган жолоочийн мэдээллийг санд мэдээлэл шивж оруулж байгаа нь 3 бүртгэгчийн ажлыг гүйцэтгэж байна.

Мөн жолоочийн бүртгэлийн санд хоршин ажиллах Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс жолоочийн түр зөвшөөрөл хэвлэх програм хангамжийг өөрийн нөөц бололцоогоор боловсруулж жолоочийн мэдээллийн сангаас хайлт хийн батлагдсан загвараар хэвлэх болсон.  2017 онд 116195 жолоочийн түр зөвшөөрлийг жолооны үнэмлэх хэвлэх боломжгүй болсон үед 3 сарын хугацаагаар хэвлэн олгосон байна.

Цаашид жолоочийн бүртгэлийн сангийн TPS программ хангамжийг вэб технологид суурилсан /DL Cloud System/ системийг боловсруулж ашиглах шаардлагатай байгаа бөгөөд ингэснээр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, тасаг компьютер, техник хэрэгслийн хүчин чадал шаардахгүйгээр мэдээллийн санд ажиллах нөхцөл бүрдэх болно.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна