/ Бидний тухай / Газар нэгж / Бүртгэл хяналтын төв / БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Цагдаагийн албаны тухай хууль батлагдаж, цагдаагийн байгууллагаас үзүүлж буй зөвшөөрөл, бүртгэлийн үйл ажиллагааг нэг цэгээс иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2014 онд Лицензийн төвийг байгуулсан бөгөөд мөн даргы 2017 оны А/96 дугаар тушаалаар Бүртгэл хяналтын төв болгон өөрчилж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаар тушаалаар албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг баталсан.

Тус төв нь Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль зэрэг 8 хууль, 2 дүрэм, 18 журам, 1 заавар, 6 стандарт, 7 тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж ажиллаж байна.

Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Монгол улсын болон цагдаагийн байгууллагын хэмжээнд “Жолоочийн бүртгэл, мэдээллийн /TPS/ сан”, “Галт зэвсгийн бүртгэлийн нэгдсэн сан”, “Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн /SAS security agency services/ сан”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”, “Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн мэдээллийн сан”, “Цахим архивын сан” зэрэг 6 төрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөн явуулдаг.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна