/ Бидний тухай / Газар нэгж / Хэрэг бүртгэх алба / МӨНГӨН ӨВӨЛ” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МӨНГӨН ӨВӨЛ” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэрэг бүртгэх албаны харьяа нэгжийн алба хаагч, ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор “Мөнгөн өвөл” арга хэмжээг 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хандгайт “Янзага” зусланд  зохион байгуулсан.

Арга хэмжээнд алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд оролцож 5 төрлийн уралдаан тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо.

1. Цасны сумо тэмцээнд  “Эрэгтэй сумо”-гийн төрөлд 14 тамирчин оролцож, тэргүүн байрт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Батзаяа, дэд байрт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Нямхишиг,

          “Эмэгтэй сумо”-гийн төрөлд 12 тамирчин оролцож, тэргүүн байрт Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ч.Дөлгөөн, дэд байрт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Ч.Чулуунтуяа нар шалгарсан.

        2. Олс таталтын тэмцээнд эмэгтэй, эрэгтэй нийлсэн 8 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 8 баг, тамирчид хурд хүчээ сорьсноос тэргүүн байрт Хэрэг бүртгэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа А.Бакыт ахлагчтай баг тамирчид, дэд байрт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн цагдаагийн дэд хурандаа О.Баттөр ахлагчтай баг тамирчид тус тус шалгарсан.

        3.  Чарганы уралдаанд 2 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 12 баг тамирчид оролцож хамгийн бага хугацаагаар өгөгдлийг гүйцэтгэсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг тамирчид тэргүүн байр, дэд байрт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг тамирчид  шалгарсан.

         4. Буухиа тэмцээнд 5 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 8 баг тамирчид оролцсоноос тэргүүн байрт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баг тамирчид,  дэд байрт Хэрэг бүртгэх албаны  баг тамирчид тус тус шалгарсан.

          5. Хөлбөмбөгийн тэмцээнд 4 эмэгтэй 4 эрэгтэй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 10 баг, тамирчид оролцсоноос тэргүүн байрт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баг тамирчид, 2-р байрт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг тамирчид тус тус шалгарсан.

 

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна