/ Хүний нөөц / Төрийн албаны салбар зөвлөл / Зарлал, мэдээлэл / МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР

МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөх, нөөцийг бүрдүүлэх зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, холбоо, мэдээллийн инженер, нярав, эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээч архивч, авто засварчин, харуулчин зэрэг нийт 482 ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд шалгалт зохион байгууллаа.

Алба, нэгж, нутаг дэвсгэрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 591 иргэн судлагдсанаас шалгуур, шаардлага хангасан 563 иргэн мэргэшлийн шалгалтад хамрагдах эрх авсан.

Мэргэшлийн шалгалтад нэр бүхий 401 иргэн тэнцсэн /цагдаа 227, дотоодын цэргийн 174/-ээс цагдаагийн байгууллагад анх орох 289, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эргэж орох 88, тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах офицерийн албан тушаалд 24 иргэн тус тус тэнцсэн байна.  

Шалгалтад тэнцсэн иргэдийг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалт”-ыг баталсан.

Энд дарж үзнэ үү.

Шалгалтад тэнцэж Хууль сахиулахын Их сургуулийн цагдаа, дотоодын цэргийн мэргэжил олгох дамжаанд хамрагдах 291 иргэн /энд дар үзнэ үү/ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагт Бүртгэл хяналтын төв /БЗД-ийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, Иргэний таны төлөө төв/-д бэлэн цугларна уу.

 

/Жич: Дүрэмт хувцасны захиалга авахтай холбогдуулан биеийн хэмжээ /малгай, өмд, цамц, хүрэм, гутал/-г мэдсэн байх/  

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

САЛБАР ЗӨВЛӨЛ

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна