/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нарын сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав хүрэлцэн ирж алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.

Удирдлагын манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад ач холбогдолтой энэхүү сургалт зөвлөгөөнд оролцогчдод хууль, эрх зүйн шинэчлэлт, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны бодлого, үйл ажиллагааны хэтийн төлвийн талаар мэдээлэл өгч, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг боловсронгуй болгох арга замын талаар санал солилцож буй юм. Сургалт, зөвлөгөөн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна