/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 180 АЛБА ХААГЧ ШИНЭ БАЙРАНДАА ОРНО

САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 180 АЛБА ХААГЧ ШИНЭ БАЙРАНДАА ОРНО

Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр багагүй ажлуудыг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар тус албанаас хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар "Цагдаа-Амгалан" хотхоны үйл ажиллагаатай танилцлаа. 2017 оны 06-р сард шаваа тавьж байсан энэ хороололд цагдаагийн байгууллагын 180 алба хаагчийн гэр бүл сар шинийн босгон дээр байрандаа ороход бэлэн болж, улсын комисс хүлээж аваад байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлтэй зээлийн нөхцөлөөр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр арга хэмжээ, ЦЕГ-ын даргын баталсан “ Гэр орон сууц, нийгмийн байдал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зах зээлийн үнээс хямд өртгөөр орон сууцны барилга барих ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлснээр 2000 шахам алба хаагч орон сууцтай болсон.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудад хүйтний улирлын нэмэгдэл шатахуун олгож, шаардлагатай алба хэлтсүүдэд парк шинэчлэл хийсэн нь албаны бэлэн байдлыг хангах, шатахуун хүрэлцэхгүй, дуудлага мэдээлэл хоцрож байна гэсэн иргэдийн гомдол санал эрс багассан үр дүнтэй байгаа талаар алба хаагчид ярьлаа.

Үүний зэрэгцээ улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд, насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авахад зориулалттай 82 өрөөг ашиглалтанд оруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь хүний эрх, эрх чөлөө, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, авилгаас урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талтай шинэлэг ажил юм.

Хяналт шалгалтын явцад байнга зам дээр үүрэг гүйцэтгэдэг Улаанбаатар цагдаагийн хүрээний замын цагдаа, авто баазын жолооч нартай уулзахад -40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалдаг нохойн арьсан дотортой гутал, бээлийг хангалтаар олгосон нь тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад тустай байгааг алба хаагчид онцоллоо.

Цагдаагийн ерөнхий газраас эрүүлжүүлэх, баривчлах байранд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажиллах орчиныг сайжруулах, эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн эрүүлжүүлэх байранд 10 нэр төрлийн эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэлийг үйл ажиллагаандаа хэрэглэж эхлээд байна.

Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчилэх, албаны бэлэн байдлыг хангах томоохон үр дүн гарч байгаа юм.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна