/ / НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЗАМЫН ЦАГДААГИЙН НЭГЖИЙН ДАРГА НАРТАЙ “ЦАХИМ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЗАМЫН ЦАГДААГИЙН НЭГЖИЙН ДАРГА НАРТАЙ “ЦАХИМ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЗАМЫН ЦАГДААГИЙН НЭГЖИЙН ДАРГА НАРТАЙ “ЦАХИМ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Замын цагдаагийн албанаас орон нутгийн авто замд үйлдэгдэж байгаа зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, харъяа нэгжийн 2017 оны ажлын үр дүнг хэлэлцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдалд үндэслэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг ажлын чиглэл өгч, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 21 аймгийн Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасаг, хэсгийн дарга нартай “Цахим хурал”-ыг зохион байгуулж байна.
Тус хуралд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон даргын звөлөлийн гишүүд мөн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, Замын цагдаагийн тасаг, хэсгийн дарга нарыг оролцуулж мэдээлэл солилцон, үүрэг, ажлын чиглэл өгсөн юм.

Хариуцсан нутаг дэвсгэр, автозамын чиглэлд уялдуулан 21 аймгийн харъяа нэгжийг 4 бүсэд хуваарилан цахим хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр /2018.01.10/ 1 дүгээр бүс /Архангай, Завхан, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд/ болон 2 дугаар бүс /Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгууд/-ийн аймгуудтай хуралдсан бол өнөөдөр 3 дугаар бүс буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгууд, 4 дүгээр бүс буюу Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь аймгуудтай онлайнаар хуралдах юм.

Хурлын үеэр Замын цагдаагийн албаны даргаас харъяа нэгжийн дарга нарт дараах үүрэг, ажлын чиглэлийг өгч, биелэлт үр дүнг тухай бүр ирүүлж байхаар даалгалаа. Тухайлбал:

Харьяа нутаг дэвсгэрийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэргийг бууруулах зорилгоор хэрэгжүүлвэл зохих ажлын талаар танилцуулж хамтран ажиллах, мөн ажиллах хүн хүч, техник хэрэгслийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг туслалцаа авах
Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолд заасан “Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний жишиг норматив”-д заасны дагуу 2018 онд шинээр баригдах 27 пост болон одоо ашиглагдаж байгаа 14 постыг байнгын ажиллагаатай байхад анхаарч, алба хаагчдын хуваарийг оновчтой зохион байгуулах.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчиж байгаа тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж, аймгийн төвөөс гарч, орон нутгийн замд хөдөлгөөнд эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж, сайжруул.

Тухайн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын талаар тухай бүр албаны дарга, дэд дарга, харъяа хэлтсийн дарга нарт шуурхай мэдэгдэж, хамтран ажиллах ажиллагаа сайжруул. Төвийн төрөл, мэргэжлийн албадтай хамтран ажиллах ажиллагааг сайжруулж, зөвлөмж, туслалцааг хүлээн авч ажиллах зэрэг үүрэг өглөө.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна