/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ХУЛГАЙЛСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ХУЛГАЙЛСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

 
 


Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын харуулын байранд хулгайч орж СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, дүрс бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлсан хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Э гэгч нь үйлдсэнийг илрүүлжээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Гэр бүл худалдааны төв”-д иргэн Н-ын гар утас алдагдсан тухай дуудлагын дагуу ажиллаж, түүний “Samsung S-6” гар утсыг Архангай аймгийн харьяат эрэгтэй, Д хулгайлсан болохыг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Иймд иргэдийг өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулж, автомашин, тээврийн хэрэгслээ гэрэлтэй газар зориулалтын зогсоолд байрлуулж, дохиолол хамгаалалтын систем суулгах, гэр орноо эзэнгүй орхихдоо хажуу айлдаа захих зэргээр хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна