/ Хүний нөөц / Төрийн албаны салбар зөвлөл / Зарлал, мэдээлэл / “ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ”-Д ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ”-Д ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Бүртгэл 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин холбоочны гудамж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв /Дотоодын цэргийн 05 дугаар анги/-ийн байранд  явагдана. Шаардлагатай мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс 70191043 дугаарын утсаар лавлана уу. Байршлыг энд дарж харна уу.

  1.  Бүртгэлд хамрагдахдаа:

1.1.        Иргэний үнэмлэх эсхүл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан лавлагаа;

1.2.        Эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

1.3.        Цээж зураг /эгц урдаас харсан, малгайгүй, сүүлийн 3 сард авахуулсан байх, 3х4 хэмжээтэй, 2 хувь/;

1.4.        ЭХО, сүрьеэ, цээжний зураг /флюр жижиг/, цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, элэгний В, С вирус, зүрхний бичлэгийн шинжилгээний хариуг эх хувиар нь авч ирэх;

1.5.        Бүртгэлийн хураамж 20000 төгрөг;

1.6.        Цагдаа жолоочийн албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоонд бүртгэгдсэн иргэдийн хувьд жолооны үнэмлэх эх хувиар эсхүл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан лавлагаа;

1.7.         Дотоодын цэргийн харуулын албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоонд бүртгэгдсэн иргэдийн хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

2.1.        Үзлэгт орох үедээ 1.3-т заасан шинжилгээний хариуг эх хувиар нь авч ирэх;

2.2.        Үзлэгээр хамрагдахдаа хувийн бэлтгэлийг хангах /эмэгтэйчүүдийн үзлэгт нөмрөг, углааш бэлдэх/;

2.3.        Нүдний харааны үзлэгт орох үед харааны шилтэй байж болно;

2.4.        Эрүүл мэндийн үзлэгийн хураамж 15000 төгрөг;

3. Бие бялдрын шалгалтад хамрагдахдаа:

3.1.        Бэлтгэлийн хувцастай, 1000 болон 3000 /эмэгтэйчүүд 2000/ метрийн гүйлт гадаа зохион байгуулагдах тул хувийн бэлтгэлийг хангах;

3.2.        Гүйлтийн шалгалтын явцад өөрийн аюулгүй байдлыг хангах /халтирч хөл, гараа гэмтээхээс урьдчилан сэргийлэх/;

3.3.        Улиралдаа тохируулж хувцаслах;

3.4.        Бие бялдрын шалгуур үзүүлэлтийн норматив, үнэлгээнд заагдсаны дагуу үзүүлэлт бүрт 12 түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно;

3.5.         Бие бялдрын шалгуур үзүүлэлтийн норматив, үнэлгээг энд дарж харна уу.

4. Судалвал зохих хууль тогтоомж, эрх зүйн актууд:

  1. 4.1.        Монгол Улсын Үндсэн хууль

    4.2.        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

    4.3.        Ерөнхийлөгчийн тухай хууль

    4.4.        Засгийн газрын тухай хууль

    4.5.        Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай

    4.6.        Зөрчлийн тухай хууль

    4.7.        Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль

    4.8.        Улсын Их Хурлын тухай хууль

    4.9.        Цагдаагийн албаны тухай хууль

    4.10.     Төрийн албаны тухай хууль

    4.11.     Төрийн болон албаны нууцын тухай хууль

    4.12.     Эрүүгийн хууль

    4.13.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

    4.14.     Архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар

    4.15.     Монгол хэлний зөв бичгийн дүрэм

    4.16.     “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” тестийн ном болон “Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө” номыг Эрх зүйн үндэсний хүрээлэнгийн /Төрийн ордны баруун талд байрладаг/ номын худалдаанаас авч ашиглах боломжтой.

     

    Жич: Шалгалт хасагдах зарчмаар явагдана.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭЛТЭС

 

 

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна