/ Хүний нөөц / Төрийн албаны салбар зөвлөл / Зарлал, мэдээлэл / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

 

2017.12.14                                                                                                                  Улаанбаатар хот

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс  Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн  тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, холбоо, мэдээллийн инженер, нярав, эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээч архивч, авто засварчин, харуулчин зэрэг нийт 482 ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

Ажлын байр /албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй бөгөөд бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

- Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын ажлын байрны сул орон тоонд өрсөлдөх Нийслэл хотын иргэд Нийслэлийн цагдаагийн газар, Хамгаалалтын газар, Замын цагдаагийн алба, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангид, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн тусгай салаанд тус тус 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс 2018 оны 01 дугаар сарын 08-ны өдрийг  хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр /Даваа гараг/-ийн 09.00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги /хуучнаар Хамгаалалтын хоёрдугаар газар/-д зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3 үеийн түүх;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  • Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Бичиг хэргийн эрхлэгч-бичээч, архивчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд Архивын ерөнхий газрын “Архивч, бичиг хэргийн ажилтан”-ний үнэмлэх; /эх хувиар/

          Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

 Сул орон тоонд өрсөлдөх иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:

  • · Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
  • · Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамрагдахгүй.
  • · Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэд шалгалтад орох эрх олгохгүй.
  • · Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, Цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, Элэгний В, С вирус, Зүрхний бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг бэлтгэсэн байх.

 

Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага,  “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас www.police.gov.mn, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй Энд дарж танилцана уу.

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 70191043дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

  

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна