/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУРГУУЛИУДАД “SCHOOL POLICE” ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУРГУУЛИУДАД “SCHOOL POLICE” ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУРГУУЛИУДАД “SCHOOL POLICE” ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

“Сургуулийн эргүүл” хөтөлбөр орон нутагт ч амжилттай хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаа, сумдын долоон сургуульд эцэг, эхчүүд “School police”-ийн үүргийг гүйцэтгэж хэвшжээ.

Аймгийн цагдаагийн газраас “School police” эргүүлийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулах санаачилга гаргасныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжин Сургуулийн орчинд эцэг, эхчүүдийн үүрэг гүйцэтгэх журмыг баталсан байна. Энэхүү журам батлагдсанаар “School police” эргүүлийн үүрэг гүйцэтгэх эцэг, эхчүүдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хантааз, дохиур мод зэргээр хангаж өгчээ.

Түүнчлэн “School police” эргүүл ажилласнаар энэ оны эхний 11 сарын байдлаар сургууль орчимд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй эерэг үр дүн гарсан байна.

Даланзадгад сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Цоодол “School policе” хөтөлбөрийн талаар “Манай сургууль бага ангийн 900 сурагчтай. Нэг сурагчийн гэрээс жилд 1-2 удаа л “School police” гардаг бөгөөд эцэг, эхчүүд өөрийн болон бусдын хүүхдийн аюулгүй байдлын төлөө идэвхтэй оролцдог” гэж ярилаа.
Мөн тус сургууль нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1-5 дугаар ангийн сурагчдыг “Гараас гарт” буюу хичээлд ирэх цагт эцэг, эх, асран хамгаалагчаас нь хүлээн авч, тарахад нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна