/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХ УДАА НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ЦАГДААГИЙН ЧИГ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХ УДАА НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ЦАГДААГИЙН ЧИГ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

 

 

UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын  ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас Цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүргээ гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-нд эх орондоо ирлээ.

Алба хаагчдыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна