/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / Цагдаагийн алба хаагч Сочигийн өвлийн Олимпод анх удаа оролцоно

Цагдаагийн алба хаагч Сочигийн өвлийн Олимпод анх удаа оролцоно

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч, гүйлтийн цанын олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж Олон улсын Олимпийн хорооноос тогтоосон норм, нормативийн хэмжээг бүрэн хангаж ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн Олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.

Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын Албаны спорт сургалтын Хүч нийгэмлэг төвийн тамирчин бөгөөд бэлтгэл бүрэн хангагдаж цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа гүйлтийн цанын спортын төрлөөр Олимпод оролцох тамирчин болж байгаагаараа онцлогтой.

Өнөөдөр ЦЕГ-ын удирдлагууд Сочигийн өвлийн Олимпод оролцох тамирчнаа хүлээн авч, Олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулах их ерөөлийг тавьж, төрийн алтан соёмбот далбааг цагдаагийн байгууллагын далбааны хамтаар гардуулан өглөө.   

Дашрамд дурдахад 2014 оны Сочигийн Өвлийн Олимп 2-р сарын 7-оос 23 хүртэл болох бөгөөд 80 гаруй орны 2800 тамирчид өрсөлдөнө.

 /Зураг дээр: БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбадорж, дасгалжуулагч багш Цанын спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ н.Баттулгын хамт/

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна