/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВД "СУУДЛЫН БҮСЭЭ БҮСЭЛЦГЭЭЕ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВД "СУУДЛЫН БҮСЭЭ БҮСЭЛЦГЭЭЕ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Азийн хөгжлийн банкнаас манай улсад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээний Техникийн туслалцааны төслийг Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” компаниас үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтарч хэрэгжүүлж байна.

Төслийн багаас зохион байгуулж буй “Суудлын бүсээ бүсэлцгээе” төслийн хүрээнд хамгаалах бүсний хэрэглээ ач холбогдолыг үзүүлэн сурталчилах төхөөрөмжийг бүтээж,  Цагдаагийн ерөнхий газрын харъяа Сургалтын Нэгдсэн  төвд хүлээлгэж өглөө.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх компанит ажлын нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн алба, Хууль сахиулахын их сургууль, Авто тээврийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төлөөлөлүүд оролцлоо.

           

Төслийн хүрээнд  замын хөдөлгөөний аюулгүй байдлын “Цагаан ном", замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, замын хөдөлгөөний менежментийн чадавхи, хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи мэдлэг, боловсрол, ойлголтыг сайжруулах, энэ чиглэлээр зохион байгуулж байгаа компанит ажлын үр нөлөө, уялдааг сайжруулах дэмжлэг үзүүлэх юм. Мөн осол, хэргийн мэдээллийн сангийн менежментийн системийг боловсруулан, осол зөрчлийн талаархи тоон мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи мэдлэг олгох төрөл бүрийн гарын авлага, сургалтын материал бэлтгэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна