/ / НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГА, АЛБА ХААГЧИД ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГА, АЛБА ХААГЧИД ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГА, АЛБА ХААГЧИД ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

http://www.ub.police.gov.mn/news/contentNews?id=2534&type=57

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржоос 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь долоо хоногийн нэг өдөр нөхцөл байдал хамгийн хүнд дүүргийн хороон дээр ажиллаж хэсгийн байцаагч, цагдаа нарын ажилд дэмжлэг үзүүлнэ” гэсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн нэг өдөр төв байрны газар, хэлтсийн дарга, алба хаагч нар хэсгийн байцаагч, цагдаад дэмжлэг үзүүлж ажиллана.


Тодруулбал дүүргийн хороонд үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн байцаагч, хороон цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаа, өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх, тухайн нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, журам зааврын мэдлэг олгож, дэмжлэг үзүүлэх юм.


Мөн хорооны айл өрхөөр орж иргэдтэй уулзан санал хүсэлтийг хүлээн авч Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартай хамтран ажиллана.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна