/ Мэдээ мэдээлэл / Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа / ЦАГДААГИЙН АЛБАНЫ СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН АЛБАНЫ СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн болон аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн сэтгэл зүйчдийг гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танхимын, 17-19-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж хэрэгжүүллээ.

Сургалтад “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт, анхаарах зарим асуудал”, “Гэрч, хохирогчийн сэтгэл зүйн онцлог”, “Гэрч, хохирогчийг хамгаалах  үйл ажиллагаанд сэтгэл зүйчдэд хэрэглэгдэх маягтууд”, “Гэрч, хохирогчид аюулын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”, “Хамгаалалтад авагдсан гэрч, хохирогчид сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тухай үндсэн ойлголт”, “Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай үндсэн ойлголт” зэрэг сэдвүүдээр Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн мэргэшсэн алба хаагчид хичээл зааж, нийслэлийн болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын сэтгэл зүйчид хамрагдлаа.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна