/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ХУЛГАЙГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ХУЛГАЙГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ХУЛГАЙГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Урьдчилан сэргийлэх тасаг, ЦЕГ-ын "Сүлд" чуулгатай хамтран "Хүчит шонхор" худалдааны төвд "Хулгайгүй монголын төлөө хамтдаа" өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр алба хаагчид иргэдэд хууль сурталчилж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, Монголын радиогийн "Баянмонгол" чуулгын тэргүүн, "Монголын мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг"-ийн тэргүүн Д.Цэнгүүнжав Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, алдсан олдсон малын зарыг хэрхэн түгээх талаар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтэн Н.Эрболд Халдварт өвчнөөр өвчилсөн малын мах хүнсэндээ хэрэглэхэд ямар хор уршигтай болох талаар, хүнсний эрүүл ахуйн талаар, "Содном гүндэдлэн" ТББ-ын тэргүүн С.Отгонбаяр Хулгайн гэмт хэргээс цээрлэх ёсны талаар яриа таниулга хийсэн.

Мөн "Сүлд" чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж сонирхуулж, хуулийг хэн сайн мэдэх вэ асуулт хариултыг иргэдийн дунд явуулж, идэвхитэй сайн оролцсон 3 иргэнийг шагнаж урамшуулсан юм.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна