/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / Цагдаагийн ерөнхий газрын эрэгтэй, эмэгтэй багууд Хүрэл медалийн эзэд боллоо

Цагдаагийн ерөнхий газрын эрэгтэй, эмэгтэй багууд Хүрэл медалийн эзэд боллоо

2014 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ Буянт-Ухаа спорт цогцолборт хоёр хоног болж өндөрлөлөө. Жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөр чансаатай, өрсөлдөөн дүүрэн болсон. Энэ удаагийн УАШТ-ийг олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин М.Бундмаа тэргүүтэй шилдгүүд өрсөлдлөө. Жүдо бөхийн УАШТ-ээс медаль хүртэнэ гэдэг маш ширүүн өрсөлдөөнөөс тодрох хүндхэн даваа болсон байна. Мөн Монголын жүдод залуу үе түрэн гарч ирсэн байгаа нь тэмцээний үеэр харагдаж байлаа.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1978 оноос эрэгтэйчүүдийн төрлөөр, 1993 оноос эмэгтэйчүүдийн төрлөөр, 2013 оноос Багийн төрлөөр зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 22, багийн 2 дахь улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Монголын Жүдо Бөхийн Холбооноос жин тус бүрд түрүүлсэн тамирчныг Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны Гранд-При тэмцээнд зардлыг хариуцаж оролцуулах мөн Үндэсний шигшээ баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтанд нэр дэвшүүлэх зэрэг том боломжуудыг олгох онцлогтой тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд давхардсан тоогоор 64 байгууллагын 300 гаруй тамирчид оролцсон юм.
Тус тэмцээнээс Цагдаагийн ерөнхий газрын Албаны спорт сургалтын “Хүч нийгэмлэг” төвийн тамирчид эрэгтэй, эмэгтэй баг тус бүр гуравдугаар байрыг эзэлж Хүрэл медалийн эзэд болцгоолоо.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна