/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс санаачилж, Цагдаагийн ерөнхий газрын  Сүлд чуулга, Хэрэг бүртгэх алба, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Сүлд чуулгын уран бүтээлчид Цагдаагийн ерөнхий газрын 3 дугаар байранд “Угталтын марш”, “Баярын марш” эгшиглүүлэн алба хаагчдыг хүндэтгэлтэйгээр угтан авч, цай, кофе, жигнэмэгээр дайлан, “Стрессгүй өдөр” мини лекц, сэтгэл зүйн сорил, хөгжилтэй дасгал хийлгэх зэргээр бие бүрэлдэхүүний ажлын стресс, алжаалыг тайлж, эрч хүч, урам зориг өглөө.

Өдөрлөгийн хүрээнд бие бүрэлдэхүүнд МУУГЗ Т.Сэр-Одын хөгжим, МУУГЗ Ц.Бавуудоржийн шүлэг “Би цагдаа” дууг зааж хамтдаа дуулан, “Сүлд” чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилууллаа.

Хөтөлбөрийн төгсгөлд Хэрэг бүртгэх алба, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хар тамхитай тэмцэх газар, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн нэр бүхий алба хаагчдийг ажлын байранд нь алдаршуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

“Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж өгсөн Сүлд чуулгын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд тус нийт чуулгын уран бүтээлчид, хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна