/ / “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБА ХААГЧДАД СЕРТИФИКАТ ГАРДУУЛЛАА

“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБА ХААГЧДАД СЕРТИФИКАТ ГАРДУУЛЛАА

“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБА ХААГЧДАД СЕРТИФИКАТ ГАРДУУЛЛАА

ЦЕГ-аас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх алба /Transnational Threats Department/-тай хамтран 2017 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн албаны төв байранд цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулж “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Өнөөдөр /2017.10.06/ сургалтад амжилттай хамрагдсан дүүрэг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 20 алба хаагч сургалтын сертификатаа гардан авлаа. Энэхүү анхан шатны сургалтыг ЕАБХАБ-аас зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалтад амжилттай хамрагдсан манай цагдаагийн алба хаагчид, тус байгууллагын олон улсын сургагч багш нарын багтай хамтран зохион байгуулснаараа онцлогтой юм.

Сургалтад хамрагдсан цагдаагийн алба хаагчдад сертификат гардуулах ёслолын ажиллагаанд ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар оролцлоо. Тэрбээр сургалтын ажиллагааг хааж “Бид энэ удаагийн сургалтыг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай ирээдүйд хамтран хэрэгжүүлэх дараа дараагийн олон удаагийн арга хэмжээний эхлэлийг тавьсан амжилттай алхам боллоо гэж үзэж байна.

Ялангуяа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй:
- Гэмт этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгаж, яллах (Prosecution)
- Тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх (Prevention)
- Хохирогчыг хамгаалах (Protection)
- Хамтын ажиллагаа (Partnership)
гэсэн үндсэн дөрвөн тулгуурт бодлого чиглэлийн хүрээнд цагдаагийн байгууллагын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааг боловсронгуй болгох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчдыг хамгаалах, сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн туслалцаа үзүүлэх үндэсний механизмийг боловсронгуй болгох зэрэг үндсэн чиглэлүүдээр танай байгууллагтай цаашид нягт хамтран ажиллаж хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асар их эрмэлзэлтэй байна” гэж хэллээ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна