/ / “ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛСЭЭР “ЦАГДААГИЙН ГЭРГИЙ ТАНЫГ АЛДАРШУУЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛСЭЭР “ЦАГДААГИЙН ГЭРГИЙ ТАНЫГ АЛДАРШУУЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛСЭЭР “ЦАГДААГИЙН ГЭРГИЙ ТАНЫГ АЛДАРШУУЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаа хүний гэргий бурхад байдаг юмаа гэж нэгэн яруу найрагч хэлсэн байдаг. Тиймээ бид өнөөдөр /2017.10.01/ “Цагдаагийн гэргийг алдаршуулъя” арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг Арвайхээр хотын “Хангамж” худалдааны төвд иргэдтэйгээ хамт Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын холбооны инженер, цагдаагийн хошууч Ч.Амартүвшингийн гэргий Л.Соёлхүү эгчийг алдаршуулав.
Арга хэмжээний эхэнд ЦЕГ-ын Сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн хэлэхдээ “...Цагдаагийн байгууллагын соён гэгээрүүлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагынхаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийхээ амжилт бүтээл, гавьяа шагналыг алдаршуулах, олон нийтэд мэдээлэх, сурталчлах зэрэг ажлууд зохион байгуулагдаж байгаагийн нэг “ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” өдөрлөгийн арга хэмжээ юм аа" иймд иргэд та бүхэн бидний энэ ажлыг ойлгож, хууль сурталчлах соён гэгээрүүлэх ажилд идэвхитэй оролцож байхыг уриалж байна гэв.
Харин цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэлэхдээ "...Бидний амьдралын гол багана тулгуур болсон цагдаагийн гэргий нараа алдаршуулсан сайхан арга хэмжээ болж байгаад талархаж байна. Иймд цагдаагийн газрынхаа нийт бие бүрэлдүүний эрхэм сайхан гэргий нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье .
Мөн иргэддээ хандаж, өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэн ..Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал. Иймд цагдаагийн газраас санаачлан "Аюулгүй-иргэн Амар тайван Өвөрхангай хөтөлбөр"-ийг боловсруулан аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлд саналаа танилцуулж, хүргүүлээд байгаа талаар мэдээлэл хийж, уг ажлын хүрээнд иргэдийн саналыг цуглуулах "Харилцах дэвтэр"-ийг сум, багийн иргэдээр аялуулан ирсэн саналыг нэгтгэж аймгийн ИТХ-р хэлэлцүүлэх, иргэдийн санал авахажлыг үр дүнтэй зохион байгуулахар төлөвлөн ажиллаж байгаа зэрэг мэдээллийг хүргэв.


Энэ үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон ЦЕГ-ын Сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн нар цагдаагийн хошууч Ч.Амартүвшин болон түүний гэргий Л.Соёлхүүд дурсгалын зүйл гардуулан ЦЕГ-ын сүлд чуулгын уран бүтээлчдийн урлагын тоглолтоор бэлэг барьлаа.
Мөн Цагдаагийн амаргүй бөгөөд нэр төртэй албанд тангараг өргөж, нэгэн зорилго тэмүүлэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа гэр бүлүүд олон байдаг билээ. Тэдний төлөөлөл болсон тус газрын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Пүрэвтогтох, хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Алтанцацрал нартаа хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.

Санчиганд нь буурал суусан ч нөхөрдөө гомдож сураагүй
Цайныхаа шаргал дээжийг
Залбиралтайгаа цуг ханьдаа барьдаг
Цагдаа хүний гэргий бурхад байдаг юмаа...

Цагдаагийн хошууч Ч.Амартүвшин, цагдаагийн ахлах ахлагч Т.Пүрэвтогтох нарынхаа гэр бүлд нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг Цагдаагийн газрынхаа нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон ЦЕГ-ын Сүлд чуулгын уран бүтээлчдийн өмнөөс өргөн баръя.

Энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн даргатай Сүлд чуулгынхаа уран бүтээлчиддээ талархаж байгаагаа илэрхийлье.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна