/ / “МЭРГЭЖЛИЙН АВАРГА МӨРДӨГЧ-2017” ТЭМЦЭЭН 24 ДЭХ ЖИЛДЭЭ БОЛЛОО

“МЭРГЭЖЛИЙН АВАРГА МӨРДӨГЧ-2017” ТЭМЦЭЭН 24 ДЭХ ЖИЛДЭЭ БОЛЛОО

“МЭРГЭЖЛИЙН АВАРГА МӨРДӨГЧ-2017” ТЭМЦЭЭН 24 ДЭХ ЖИЛДЭЭ БОЛЛОО

Мөрдөн байцаах алба байгуулагдсаны 71 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 09 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд “Мэргэжлийн аварга мөрдөгч-2017” тэмцээнийг Хууль сахиулахын их сургууль, Сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 318 дугаар ангитай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Нийслэлийн 9 дүүрэг, Төмөр зам дахь Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын 30 гаруй мөрдөгч оролцсон юм.
Мөдөгчид хууль, эрх зүйн мэдлэг шалгах, гэмт хэргийн талаар бодлого бодох, Сэтгэн бодох чадвар, гадаад хэлний мэдлэг шалгах, компьютерт ажиллах чадвар шалгах, бие бялдрын шапгалт, буудлага, хэргийн газрын үзлэг хийх гэсэн 8 төрлөөр хурд, хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.

Тэднээс нэгдүгээр байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Сайнбаяр, хоёрдугаар байранд Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр, гуравдугаар байранд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Манлай нар шалгарав.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна