/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС МЭДЭЭЛЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газрын дарга Хамад Аль Алими тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.09.12/ хүлээн авч уулзлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яам гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр анхаарал хандуулж ажиллаж байгаа. Иймд хоёр улсын яам хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хууль сахиулах салбарт харилцан туршлага судлах, салбарын хүний нөөцийг сургах, мэргэжил дээшлүүлэхэд Арабын Нэгдсэн Эмират Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  илэрхийллээ.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Интерполын олон улсын форумд оролцож,  АНЭУ-ын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Саиф Бин Зайед Аль Нахайяан нартай албан ёсны уулзалт хийсэн тухайгаа дурьдлаа.

АНЭУ-ын Дотоод хэргийн сайдтай уулзах үеэр хууль сахиулах салбарт хамтын ажиллагаа эхлүүлж, хоёр орны цагдаа болон хууль сахиулах салбарын албан хаагчдын хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон.

Түүнчлэн уулзалтын үеэр манай зүгээс яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналыг илэрхийлсэн бөгөөд Хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хүргүүлсэн байгаа аж.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид өнөөдөр /2017.09.12/  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт уулзалт хийж, хорих ангийн үйл ажиллагаатай танилцах бол маргааш /2017.09.13/ Цагдаагийн ерөнхий газар, нөгөөдөр /2017.09.14/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна