/ / ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬТ, ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ М.УРАНЦЭЦЭГ

ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬТ, ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ М.УРАНЦЭЦЭГ

Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, МУГТ М.Уранцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан билээ. Бахархам амжилтын эзэн болж дэлхийн аваргын медалиа “ихэрлүүлээд” ирж буй түүнийг Цагдаагийн ерөнхий газрын удирдах ажилтнууд, “Хүч” спорт хорооныхон болон аав, ээж, гэр бүлийнхэн нь ёслол төгөлдөр угтан авсан юм.

Энэ үеэр МУГТ М.Уранцэцэгийн сэтгэгдлийг сонсоход “Манай баг тамирчдын бэлтгэл сайн байсан, тэмцээндээ амжилттай сайхан оролцлоо. Миний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртэж хос медальтан боллоо. Уг нь би ДАШТ-ээс алтан медаль авна гэсэн зорилготой очиж барилдсан, гэхдээ мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Надад тусалж дэмждэг, амжилт бүхний минь ард байдаг багш, дасгалжуулагч, гэр бүлийнхэн, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хорооныхондоо маш их талархаж явдгаа илэрхийлье” гэлээ. М.Уранцэцэг дэлхийн аваргын медалиа хослуулснаар Монголын жүдогийн түүхэнд дэлхийн аваргын алт мөнгөн медальтай цорын ганц жүдоч болж байгаа юм.

М.УРАНЦЭЦЭГТЭЭ СПОРТЫН ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ. ОЛИМПИЙН ТЭНГЭРТ АЛТАН СОЁМБОТ ДАЛБААГАА МАНДУУЛЖ, ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЭХ БОЛТУГАЙ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна