/ Мэдээ мэдээлэл / Соёл урлаг / Тэд хүүхдүүдийн амар амгалангийн төлөө дуулж байна

Тэд хүүхдүүдийн амар амгалангийн төлөө дуулж байна


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс Монгол Улсын Засгийн газраас баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүл-аюулгүй орчин”, “Гудамж талбай, айл өрх-аюулгүй орчин”, “Хүүхэд-аюулгүй орчин 1, 2”, “Иргэн таны төлөө 1, 2” зэрэг иргэдэд хандсан өдөрлөг уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулан ажиллаж байна.
Эдгээр нэгдсэн төлөвлөгөөт ажлуудын томоохон хэсэг нь ЕБС-ийн сурагчдыг архи, тамхи, мансууруулах бодис PC тоглоомонд донтох хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан шинэлэг хэлбэрээр “Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор “Сургууль-Хүүхэд-Аюулгүй орчин” үзүүлэн тоглолт бэлтгэж Сүхбаатар дүүргийн 6 сургуулийн 7000 гаруй хүүхдэд сонирхуулж байгаа юм.
Ээлжит үйл явдал өнөөдөр Улсын тэргүүний ерөнхий боловсролын 58 дугаар дунд сургууль дээр боллоо. Сургуулийн 6-11 дүгээр ангийн сурагчид танхим дүүрэн цугларч жүжигчилсэн тоглолт, үзүүлбэрийн хэсэг бүр дээр инээж, айж, алгаа хорстол ташиж, төгсгөлд нь дагаж дуулж харагдсан.
Цагдаа нар дүрэмт хувцсаа түр сольж хуучин цагийг санагдуулам улаан бүч зүүж, пионер болжээ. Мөн тэд архинд донтсон, мансууруулах бодис үнэрлэж буруу зуршилд автсан, компьютер тоглоомондоо автаж дэмийрч эхэлсэн донтон болж муу зуршлын талаар жүжигчилсэн тоглолт үзүүлэв. Төгсгөлд нь сурагчидад зориулан жагсаал хувцасаа өмсөн тэдний үеийн дууг гар гараасаа барин дуулж сонирхуулсан нь мэргэжлийн жүжигчидээс дутахааргүй харагдаж байлаа.
“Насанд хүрээгүй хүүхдүүдийн өдөр тутмын амьдралынх нь ихэнхи цагт хамгийн ойр байдаг багш нараас нь мэдээлэл авч, сурагчдаас сургууль орчны талаар судалгаа авсны үндсэн дээр шаталсан арга хэмжээ болж байна. Монгол цагдаа сургууль, хүүхдийн орчныг амар тайван, гаж буруу зуршилгүй, айдас түгшүүргүй болгож тэдний гэрэлт ирээдүйн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байна. Манай хэлтсээс хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөр үр өгөөжөө өгч эцэг эхчүүд, багш сурагчид талархан хүлээн авч, дараа дараагийн ажлыг хамтран зохион байгуулъя, хамтарч ажиллая гэдэг саналаа хэлж байгаа тухай тус хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Батболд сэтгэл өндөр өгүүлж байсан юм.
Үг хэллэгээр биш үйлдлээр, тэр дундаа цагдаагийн алба хаагч өөрсдөө үлгэрлэн жүжигчлэн үзүүлсэн энэхүү ажиллагаа цаашид дүүргийнхээ нутаг дэвсгэр дахь их, дээд сургуулийг хамарч хүрээгээ өргөжүүлэх юм.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна