/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ҮЕРТЭЙ ГОЛ, МӨРНИЙ УСАНД ОРОХГҮЙ, ГАРАМ, ЖИМЭЭР ЯВАХЫГ АНХААРУУЛЛАА

ҮЕРТЭЙ ГОЛ, МӨРНИЙ УСАНД ОРОХГҮЙ, ГАРАМ, ЖИМЭЭР ЯВАХЫГ АНХААРУУЛЛАА

 

   Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Нийслэл хотоос хөдөө орон нутгийг зорьсон иргэдийн урсгал, хөдөлгөөн нэмэгдсээр байгаа.  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг, аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймээс аялал зугаалгаар яваа иргэд болон үер, усанд автаж болзошгүй эрсдэлтэй газар оршин суугаа иргэд гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулав. Мөн малаа хариулах, эрэл хайгуулд гарах, амралт зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авах, үертэй гол, мөрөн, нуур, цөөрмийн усанд орохгүй байх, батлагдсан гарам, жимээр явах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүллээ.

 Эх сурвалж ӨДРИЙН СОНИН

Б.УРАНЧИМЭГ

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна