/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АНУ-ЫН ЖУУЛЧИН “ОЮУТАН ЦАГДАА” НАРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

АНУ-ЫН ЖУУЛЧИН “ОЮУТАН ЦАГДАА” НАРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

“Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” хөтөлбөр эхэлж, "Оюутан цагдаа" нар үүрэг гүйцэтгэж эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрч байна.

Тэгвэл ШУТИС-ийн оюутан Ж.Анужин, О.Бат-Эрдэнэ нар АНУ-ын жуулчинд тусалжээ. Жуулчин Карл хоолны газраар үйлчлүүлэхдээ өөрийн төлөх ёстойгоос илүү мөнгө төлснөө буюу олон улсын картаас нь их хэмжээний мөнгө хасагдсан байхыг тус газраар үйлчлүүлснээсээ хэсэг хугацааны дараа мэдэж, оюутан цагдаа нараас тусламж хүсчээ.

Тэрбээр “Олон улсын картын төв” хайж яваад "Оюутан цагдаа" нартай тааралдсан. Тэд надад тусалж, цагдаагийн байгууллагадаа мэдэгдэж өгсөн юм. Би хоолны газраар үйлчлүүлээд 36 мянган төгрөгийн тооцоо хийх ёстой ч миний картаас 3.6 сая төгрөг хасагдсан байсан, санамсаргүй тохиолдол байх. "Оюутан цагдаа" нартай тааралдсаны ачаар би мөнгөө буцаан авч чадсан. Надад тусалсан "Оюутан цагдаа" нарт болон Монголын цагдаагийн байгууллагад маш их баярлаж байна” гэлээ.

Оюутан цагдаа нар нийслэлийн жуулчны урсгал ихтэй гудамж, талбайд, жуулчдад зориулсан томоохон үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ, үндэсний баяр наадмын үеэр болон “Шөнийн Улаанбаатар” гудамжинд ажиллаж гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, туслан дэмжих, нийслэл хотоо танилцуулах зэрэг үүргийг гүйцэтгэх юм.

Жуулчны улирлын хугацаанд “Оюутан цагдаа” нар ажилласнаар гадаадын жуулчид ямар нэг зөрчилд өртөх нь 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан байдаг.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна