/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ИТАЛИ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЙЛЧИЛЛАА

ИТАЛИ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЙЛЧИЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр Итали Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан Хамгаалахын атташе, бригадын генерал Фабиано Зинзонег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монголын цагдаагийн байгууллагын алба хаагчдын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах чиглэлээр Итали улсын Карабинери болон Итали улс дахь Энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх төв (COESPU)-тэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн Итали Улсын Карабинери болон Монгол Улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна