/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ" СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

"МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ" СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Төрийн ордонд 09:00 цагт "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь" сэдэвт үндэсний чуулган эхэллээ.

Энэхүү чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог тодорхойлох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог өрнүүлэх зорилготой.

Чуулганыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Их Хурал түүний харьяа байгууллага, Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, ГХЯ, БСШУСЯ, УДШ, ТЕГ, ШШГЕГ, ХСИС, ГЕГ, МХЕГ, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Статистик мэдээ
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
Эрэн сурвалжилж байна