/ / ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Б.БАТТУЛГА, ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Б.МӨНХБАЯР НАРЫГ “ЦАГДААГИЙН АЛДАР” ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Б.БАТТУЛГА, ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Б.МӨНХБАЯР НАРЫГ “ЦАГДААГИЙН АЛДАР” ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

Гурван хүүхдийн халуун амийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн  эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар, “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт алба хаагчдад шагнал гардуулахдаа албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил, үүрэгт нь амжилт хүссэн юм.

Цагдаагийн дэслэгч Б.Баттулга “Бид өнгөрөгч тавдугаар сарын 29-ний  өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл, шалгалт хийж явах үед Согоотын ... тоотод айлын хашаа шатаж байхыг хараад шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч байшин болон хажуу айлын хашаа руу орох эрсдэл үүссэн байсан. Хажуу айлын хүнд нь “Онцгой байдлын газарт дуудлага яаралтай өгөөрэй” гэж хэлээд, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг намжаан, унтрааж байхад онцгой байдлынхан ирж, бүрэн унтраасан. Гурван бяцхан хүүхдийг амь насыг галд өртөх аюулаас аварч чадсандаа хамгийн их баярлаж байгаа. Өнөөдөр шагнуулсандаа сэтгэл өндөр байна” гэж ярилаа.

Цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр, төртэй биелүүлж бяцхан үрсийн амь нас, бусдын эд хөрөнгийг үрэгдэх аюулаас аварсан алба хаагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна