/ Хүний нөөц / Төрийн албаны салбар зөвлөл / Зарлал, мэдээлэл / МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР СУДЛАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР СУДЛАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

2017.03.06                                                      Улаанбаатар хот

1. Мэргэшлийн шалгалтын судалгаанд хамрагдсан, зарласан ажлын байранд тавигдах ерөнхий ба тусгай шаардлага хангах  иргэдийг  2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр /Пүрэв гараг/-ийн 09.00-17.00 цагт Хамгаалалтын хоёрдугаар газар /Хуучнаар Дотоодын цэргийн 05 дугаар цэргийн анги/-т явагдах нэгдсэн бүртгэлд бүртгэж, шалгалтад орох эрх олгоно.   Иргэд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

     Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчин холбоочдын гудамж

     2.  Бүртгэлд хамрагдах Улаанбаатар хотын иргэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутгийн иргэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн нэг сарын дотор эрүүл мэндийн шинжилгээг хийлгэсэн /Цус, шээс, ЭХО, Зүрхний бичлэг, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, элэгний В, С вирус, сүрьеэгийн шинжилгээ-цээжний жижиг зураг-флюр/-ний бичиг, бүртгэлийн хураамж, өөрийн фото зураг /3х4 хэмжээний/ 2 хувийг авчирна.

    3. Нэгдсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр /Пүрэв гараг/-ийн 17.00 цагаас “Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалт авах журам” болон шалгалттай холбогдох бусад асуудлаар семинар /зааварчилга/ өгнө.

     4.  Шалгалтад орох иргэд өөрийн тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

     5.  Шалгалттай холбогдох зардлыг иргэн өөрөө хариуцана.

     6.  Эрүүл мэндийн үзлэгийг шалгалтын комиссоос нэгдсэн журмаар хийнэ.

     7.  Шалгалтад ямар нэг шалтгаанаар ирээгүй бол шалгалт өгөөгүйд тооцож хасна.

 ШАЛГАЛТЫН КОМИСС

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна