/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / "УЛААН МӨНГӨН УС" ЗАРЖ БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

"УЛААН МӨНГӨН УС" ЗАРЖ БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

"УЛААН МӨНГӨН УС" ЗАРЖ БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА


Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” гэх зүйлийг онц их хэмжээний төгрөгөөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад 2017 оны 02-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын харьяат Г нь бусадтай бүлэглэн 3 ширхэг шилэн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлүүдийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай автомашинд авч явсан үйлдэл, Улаанбаатар хотын харьяат Д, М нар нь бусадтай бүлэглэн 1 ширхэг төмрөн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэр дээр улсын дугаартай автомашинд авч явсан үйлдэл, Улаанбаатар хотын харьяат Б, Э нар нь бусадтай бүлэглэн Улаан Мөнгөн ус гэх ягаан өнгийн эд зүйлийг худалдан борлуулахаар Баянзүрх дүүргийн 1–р хороонд байрлах “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр худалдан борлуулахаар улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлүүдийг тус тус илрүүлэн нийт 5 автомашинтай 15 иргэнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна