/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / "АРИУТГАЛ ХИЙЖ ЯВНА" ГЭСЭН НЭРЭЭР ШАНАГА, ГАВ, ОЛС БУСАД ЗҮЙЛС ХЭРЭГЛЭН ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХИЙГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ИЛРҮҮЛЛЭЭ.

"АРИУТГАЛ ХИЙЖ ЯВНА" ГЭСЭН НЭРЭЭР ШАНАГА, ГАВ, ОЛС БУСАД ЗҮЙЛС ХЭРЭГЛЭН ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХИЙГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ИЛРҮҮЛЛЭЭ.

"АРИУТГАЛ ХИЙЖ ЯВНА" ГЭСЭН НЭРЭЭР ШАНАГА, ГАВ, ОЛС БУСАД ЗҮЙЛС ХЭРЭГЛЭН ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХИЙГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ИЛРҮҮЛЛЭЭ.


Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар айлуудаар явж, өөрийгөө "ариутгал хийж явна" гэж танилцуулан хуурамч бүртгэл хийн дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг газар дээр нь шуурхай илрүүллээ. 25 настай иргэн М нь оюутны амралтаараа бэлэн мөнгө хэрэг болсон учраас өдрийн цагаар ийнхүү бага насны хүүхэд, хөгшид биеэ хамгаалах чадваргүй иргэдийг дээрэмдэхээр худал хэлж гэрт нь ороод эд зүйлсийг нь дээрэмдэхийг завджээ.


Ингэхдээ бэлтгэл болгож урьд өдөр нь ариутгагчийн хувцас, хэрэгсэл, гав, скоч, олс, шанага бэлдсэн байна. Иргэд та бүхэн өдрийн цагаар өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүдээ гэрт нь орхихдоо судалгаа авна, Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна, ариутгал цэвэрлэгээ хийнэ гэх мэт худлаа ярьж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 1-т бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна