/ / "ЦАГДАА" ЭМХТГЭЛИЙН ШИНЭ ДУГААРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

"ЦАГДАА" ЭМХТГЭЛИЙН ШИНЭ ДУГААРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын мөрдэс нэгтэй алба хаагч та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэж 2016 оны 4 дүгээр улирлын дугаараа хүргэж байна.

Сэтгүүлийнхээ “Дугаарын зочин”-оор Цагдаагийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч, цагдаагийн дэд хурандаа Н.Алтансүхийг урьж цагдаагийн байгууллагын төсөв санхүүтэй холбоотой алба хаагч бүрийн нийтлэг асуултын хүрээнд тодруулга ярилцлага бэлтгэлээ.

“Дугаарын сурвалжлага” булангаараа Замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ойн ёслолын үйл ажиллагааны фото сурвалжлагыг хүргэн, “Үйл явдлын хураангуй”, “Дөрвөн зүг найман зовхист” буландаа онцлох үйл явдлуудыг тоймлон, “Тэмдэглэлт үйл явдал” буландаа Улаанбаатар хотын цагдаагийн түүхт 90 жилийн ой, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн 10 жилийн ойг тус тус онцолсон.

Харин “Түүх-Архив” булангаа “Цагдаагийн байгууллагад туслах олон нийтийн бригадыг байгуулсан нь” сэдвээр бэлтгэж, “Харих болоогүй аав” буландаа цагдаагийн хурандаа Н.Баярмагнайг урьж ярилцан, “Соёл урлаг” буландаа “Чингис хаан” одонт, МУГЖ, цагдаагийн ахмад Г.Ариунбаатартай “Мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалын мэдэрч явна” ярилцлага өрнүүлж, “Ахмадын үг” булангаа цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэнгийн бэлтгэсэн “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлын асуудалд” нийтлэлийг нийтэллээ.


Та бүхэнд танин мэдэхүйн мэдээлэл болгон хүргэдэг “Судалгааны өгүүлэл” буланг “Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдвээр бэлтгэж, “Шинэ техник-шинэ үйлчилгээ” буландаа Цагдаагийн ерөнхий газрын харьяа Шуурхай удирдлагын төвөөс иргэдэд хүргэж байгаа ажил үйлчилгээнүүдийг танилцуулан, “Уран зохиол” булангаараа цагдаагийн бэлтгэл хошууч Ж.Алтангэрэлийн “Цагдаа хүний хүү дээ, би” номын бүтээлээс дээжлэн хүргэж байна.

Дугаар бүхнээрээ дамжуулан алба хаагч нартаа шинэлэг мэдээ мэдээллийг хүргэхийг зорьдог “Цагдаа” эмхтгэлийн шинэ дугаар ийнхүү та бүхний өмнө дэлгэгдлээ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна