/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД "БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ САН"-ИЙН УРИАЛГЫГ ДЭМЖЛЭЭ.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД "БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ САН"-ИЙН УРИАЛГЫГ ДЭМЖЛЭЭ.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД "БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ САН"-ИЙН УРИАЛГЫГ ДЭМЖЛЭЭ.


"Бүтэн өнчин хүүхдийн хөгжил сан" гаас санаачлан шинэ жилийн баярыг тохиолдуулан 226 бүтэн өнчин хүүхдүүдийг баярлуулах сайн үйлсийн аян зохион байгуулан, сан бүрдүүлж, хандив цуглуулах уриалга гарган төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлжээ.
Цагдаагийн Ерөнхий газраас энэхүү үйл ажиллагааг дэмжиж, төв орон төв орон нутгийн цагдаагийн нийт 58 байгууллагаас 7.426.500 төгрөгийг "Бүтэн өнчин хүүхдийн хөгжил сан"-д хандивлаж, "БАТЛАМЖ"-ийг Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж болон бусад алба хэлтсийн дарга удирдлагууд, алба хаагчдын төлөөлөл гардуулан өглөө.
Энэ үйл ажиллагааны хүрээнд Булган аймаг дахь цагдаагийн газраас 116,000 төгрөгийн хандив цуглуулан аймагтаа амьдарч байгаа бүтэн өнчин 6 хүүхдүүдэд тус бүр 15.000 төгрөгийн "ХААН БАНК"-д хадгаламжийн данс нээн өгч, гарын бэлгийн хамт гардуулан өгчээ.
Говь-алтай аймаг дахь цагдаагийн газраас аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулсан "Баярлалаа" аянд нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 150.0 төгрөгийг цуглуулан хандивлажээ. Дундговь аймаг дахь цагдаагийн газраас аймгийн төвд оршин суудаг 18 бүтэн өнчин хүүхдүүдэд тус бүр 10.000 төгрөгийн үнэ бүхий гарын бэлэг гардуулж өгсөн байна.
Замын цагдаагийн албанаас 539.000 төгрөгийн хандив цуглуулан "Жэй Си Деко" ХХКтай хамтран хүүхдүүдэд тус бүр 10.000 төгрөгийн үнэтэй бэлэг гардуулжээ.
Буяны үйлсэд нэгдсэн бүх цагдаагийн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье

Статистик мэдээ
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
  • 2016 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 40807
    Гэмт хэрэг: 2329
    Захиргааны зөрчил: 111531
    Согтуугаар саатуулагдсан: 6732
  • 2016 оны 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл 37222
    Гэмт хэрэг 2317
    Захиргааны зөрчил 98719
    Согтуугаар саатуулагсдан хүн 5696
Эрэн сурвалжилж байна