/ / ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Д.ЦЭНГЭЛ "ШИЛДЭГ НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР ШАЛГАРЛАА

ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Д.ЦЭНГЭЛ "ШИЛДЭГ НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР ШАЛГАРЛАА

Цагдаагийн байгууллагаас Албаны нохойг бэлтгэх сургах, үржүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн харьяа Албаны нохойн хэлтэс болон өргөжиж, алба хаагчдын болон албаны нохойн сургалт олон улсын түвшинд явагдаж байна.

Энэ жил Цагдаагийн ерөнхий газрын төрөл мэргэжлийн аваргуудад "ШИЛДЭГ НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧ" гэсэн номинац нэмэгдэж, энэхүү үйл ажиллагааг Монголын цагдаагийн түүхэнд "РУСЛАН" нэрээрээ алдаршсан нохойн хөтлөгч, нохойн төлөөлөгч дэд хурандаа Г.НЭРГҮЙ агсны нэрэмжит сангаас дэмжиж шагнал гардуулснаараа онцлогтой юм. Цагдаагийн байгууллагын "ШИЛДЭГ НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР, цагдаагийн дэслэгч Д.Цэнгэл шалгарлаа.

Гэмт хэргийг илрүүлэхэд Монголын цагдаагийн байгууллагын олон арван шилдэг тэргүүний нохойн төлөөлөгч, нохойн гавьяа их бий. Шилдэг төлөөлөгчид өргөмжлөл, мөнгөн шагнал, "ДЭД ХУРАНДАА НЭРГҮЙ САН"-гийн нэрэмжит цом, нохойд жишигт нийцсэн хоол, алтадсан пайзтай хүзүүвч тус тус бэлэглэсэн юм.

Статистик мэдээ
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
  • 2016 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 40807
    Гэмт хэрэг: 2329
    Захиргааны зөрчил: 111531
    Согтуугаар саатуулагдсан: 6732
Эрэн сурвалжилж байна